Zayavoana
2 min readSep 19, 2019

Хог хаягдалгүй амьдралын хэв маяг зөв дадал, зөв дэгээс эхэлдэг.

#алхам нэг

Миний хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд хог хаягдалгүй амьдралын хэв маягт суралцаж байгаа билээ. Эхэндээ гялгар уутаа даавуун тороор солиход ганцхан алхам л шаардсан. Харин тогтмол хэрэглээндээ оруулахад багадаа 3 сарын хичээл зүтгэл хэрэгтэй болсон.

Өмнөх дадалаараа хаа хамаагүй өдөр, цагт дэлгүүр ордог. Орохдоо даавуун тороо мартчихдаг байлаа. Эсвэл тороо авч ороод ч ашиглахаа марчихна. Яг дэлгүүрээс гарч яваад буцаж гүйж орж гялгар уутаа өгөөд даавуун тороо хэрэглэдэг байсан. Энэ мэтчилэн өөртэйгөө алхам бүрт нүүр тулж байсан.

Бага багаар өөртэйгөө ажиллаж дадал болгож хэвшүүлэх хамгийн чухал. Цаашлаад санамсаргүй худалдан авалт гэж бараг хийгдэхээ больсон. Тогтсон нэг өдөр хүнсээ цуглуулдаг, цүнхэндээ байнга жижиг тороо авч явдаг болсон доо.

Миний хувьд ганцхан зөв дадалыг хэвшүүлэхэд дагаад. олон эерэг үр дүн гарсан. Жишээлбэл би ямар дэлгүүр, үйлчилгээний газруудаас ЮУГ худалдан ХЭЗЭЭ худалдан авахаа тооцоолсон байдаг тул цаг хугацаа, мөнгөний хувьд маш хэмнэлттэй мөн гадны хүчин зүйлээс хамаарч стрессдээд байх шаардлагагүй болсон. Тухайн өдөр тэр цагийг

Одоо нэг удаагийн хэрэглээнүүдийг ( граммын гялгар уут, кофе цайнаы аяга, хуванцар савтай ус ундаа, хуванцар халбага сэрээ, хоолны сав) олон дахин ашиглах боломжтой хэрэглээгээр сольж түүнийгээ өдөр тутамдаа хэрэгжүүлж чадсан.

“Байгальд ээлтэй хэрэглээний соёлд шилжицгээе”

#Zayavoana

#zerowaste #zerowastelifestyle #minimalist #хогхаягдалгүй

Zayavoana
Zayavoana

Written by Zayavoana

Zero Waste | Vegan | Minimalist | Ecologist | Founder of Engin & Zero Waste Club

No responses yet